Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 3 сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан, Чулуут, Хайрхан сумдын нутгаар 1,9 – 4,7 градус, бусад сумдын нутгаар 0, 5 -1,4 градус хүйтэн байв. Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн нийт нутгаар олон жилийн дундажаас дулаан байв.. Агаарт өдөртөө Тариат, Хангай, Цахир, Өндөрулаан, Чулуут сумдын нутгаар 13,0 – 15,0 градус, бусад сумдын нутгаар 16,0-21,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Өндөр Улаан сумын нутгаар 28,0 градус , бусад сумдын нутгаар 22,0-27,0 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар 1,7 – 4,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 0,0 – 2,3 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн нийт нутгаар сарын эхээр 15,0 -20,0 градус, сарын дунд үеэр 20,0- 27,0 градус, сарын сүүлчээр 32,0-38,0 градус хүрч дулаарсан байна.Хөрсний гадарга дээр аймгийн нийт нутгаар шөнөдөө сарын эхээр 25,0 - 31,0 градус, сарын дунд үеэр 19,0 – 24,0 градус, сарын сүүлчээр 7,0-12,0 градус хүйтэн байв.
Хур тунадас: Энэ сард 1 - 6 удаа хур тунадас орж, 0,4 - 7,5 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Эрдэнэбулган сумын нутгаар 7,5 мм, хамгийн бага тунадас Хангай сумын нутгаар 0,4 мм унасан байна. Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Батцэнгэл, Өлзийт сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим , бусад нутгаар олон жилийн дундажаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 12-26 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдын нутгаар секундэт 22 - 26 метр , бусад сумдын нутгаар 12 – 18 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат сумдын нутгаар 15-17 удаа, бусад сумын нутгаар 2-9 удаа ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: Сарын эхээр аймгийн нийт нутгийн 30 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байв. Сарын дунд болон сүүлээр аймгийн нийт нутгаар цасгүй байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, бод, бог мал төллөх, мал нэмэгдэл тэжээл бэлтгэх зэрэг ажлууд үргэлжилэн явагдаж байна. Малын усан хангамж Хангай, Цахир, Өлзийт, ӨндөрУлаан, Хашаат ,Өгийнуур, Эрдэнэбулган сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна. Энэ сард салхи шуурга ихтэй байгаа нь мал бэлчээрлэх, мал төллөх , мал хаваржилтын байдал хүндрэлтэй байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа