Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 3 сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир сумдын нутгаар 10,7 - 12,0 градус, бусад сумдын нутгаар 6,6 - 9,1 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 5,0 – 11,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Эрдэнэбулган, Хашаат, Батцэнгэл, Хотонт сумдын нутгаар 20,0 - 22,0 градус , бусад сумдын нутгаар 23,0-28,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 6,0-12,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Төвшрүүлэх сумдын нутгаар 23,0-29,0 градус, бусад сумдын нутгаар 15,0 – 20,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 25,0-31,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна..
Хур тунадас: Энэ арав хоногт 1-3 удаа цас орж 0,0 - 0,7 мм тунадас унасан байна.Чулуут, Хашаат, Хангай, Өлзийт, Хотонт, Өгийнуур, Булган, Цахир сумдын нутгаар цас ороогүй байна. Хамгийн их тунадас Эрдэнэбулган сумын нутгаар 0,7 мм, бусад сумдын нутгаар хамгийн бага тунадас 0,0 мм унасан байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 – 22 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдын нутгаар секундэт 22 метр , бусад сумдын нутгаар секундэт 12-16 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Тариат, Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдын нутгаар 5 – 7 удаа, бусад сумдын нутгаар 1 -3 удаа ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: Энэ сарын эхний арав хоногийн байдлаар аймгийн нийт нутгаар 1-4 баллын цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл өгөх, бод, бог мал төллөх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Цахир, Өлзийт, ӨндөрУлаан, Хашаат ,Өгийнуур, Эрдэнэбулган сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна. Аймгийн ихэнх нутгаар зудтай, зуншлага муу гандуу байсан, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байгаа нь мал бэлчээрлэх , өвс тэжээл дутагдах, мал турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх, мал хорогдож хаваржилт хүндэрч байна. Хотонт, Өгийнуур сумдад үхрийн шүлхий өвчин гарсан тул хорио цээр тогтоож, өвчилсөн малд устгал хийгдэж байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа