Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 5 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан ,Чулуут сумдын нутгаар 4,7 – 8,5 градус , бусад сумдын нутгаар 9,0-13,7 градус дулаан байв. Агаарт өдөртөө Өгийнуур, Хашаат сумдын нутгаар 26,0 -27,0 градус, бусад сумдын нутгаар 20,0 - 25,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө ӨндөрУлаан, Хангай, Тариат сумдын нутгаар 11,0 - 12,0 градус , бусад сумдын нутгаар 4,0 - 8,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Жаргалант, Батцэнгэл, Төвшрүүлэх, Өлзийт, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 17,0-22,0 градус, бусад сумдын нутгаар 9,0 -16,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Цэцэрлэг, ӨндөрУлаан, Хотонт, Чулуут сумдын нутгаар 43,0 - 48,0 градус, бусад сумдын нутгаар 50,0 – 54,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Тариат, Жаргалант, ӨндөрУлаан сумдын нутгаар 12,0 -14,0 градус, бусад сумдын нутгаар 5,0-10,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 3 - 9өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 1-2 удаа хур тунадас орж 0,3 – 13,2 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Жаргалант сумын нутгаар 13,2 мм, Өгийнуур сумын нутгаар хамгийн бага тунадас 0,3 мм унасан байна. Хотонт, Хашаат сумдын нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7-24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Цэцэрлэг, Хашаат, Өгийнуур, Өлзийт сумдын нутгаар секундэт 15- 24 метр хүрч ширүүсч аюулын хэмжээнд хүрсэн байна. Бусад сумдын нутгаар секундэт 12-14 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Тариат, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Хашаат, Өлзийт сумдын нутгаар 5-8 өдөр, бусад сумдын нутгаар 1-3 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал 50 гаруй хувь нь дунд, 40 гаруй хувь муу байна. Ургамлын өндөр 1 - 5 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон царцаа аймгийн нийт нутгаар ажиглагдаагүй байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл өгөх, бод, бог мал төллөх, ямаа самнах зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Цахир, Өлзийт, ӨндөрУлаан, Хашаат ,Өгийнуур, Эрдэнэбулган сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна. Энэ арав хоногт салхи шуурга ихтэй байгаа нь мал төллөлт , малын бэлчээрлэлт, хаваржилтанд таагүй нөлөөлж байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа