Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 6 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан, Булган, Чулуут сумдын нутгаар 15,0 – 16,6 градус , бусад сумдын нутгаар 17,0 – 23,2 градус дулаан байв. Агаарт өдөртөө аймгийн нийт сумдын нутгаар 26,0 – 32,0 градус хүрч халсан байлаа. Агаарт шөнөдөө Батцэнгэл, Хашаат, Хотонт, Өгийнуур, Өлзийт, Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумдын нутгаар 8,0 - 11,0 градус , бусад сумдын нутгаар 2,0 – 7,0 градус дулаан байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Жаргалант, Батцэнгэл, Өлзийт, Хотонт, Өгийнуур, Хашаат сумдын нутгаар 27.0-32,0 градус, бусад сумдын нутгаар 21,0 - 26,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн нийт сумдын нутгаар 57,0-62,0 градус хүрч халсан байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө Тариат, Булган, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, ӨндарУлаан сумдын нутгаар 1,0-6,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 7 – 9 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 1-7 өдөр бороо орж , 0,4 - 84,7 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Булган сумын нутгаар 84,7 мм, Хайрхан сумын нутгаар хамгийн бага тунадас 0,4 мм унасан байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 5 - 15 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Тариат, Хашаат, Хотонт, Хайрхан, Өгийнуур, Булган сумдын нутгаар секундэт 10-15 метр , бусад сумдын нутгаар секундэт 5 - 9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал сумын нутгаар 8 өдөр, Эрдэнэбулган, Тариат, Хашаат, Хотонт, Хайрхан, Өгийнуур, Булган сумдын нутгаар 1 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл:Энэ 6-р сарын 25-ны мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал 20 гаруй хувь сайн, 60 гаруй хувь нь дунд, 5 орчим хувь нь муу байна. Ургамлын өндөр 4-10 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид: Энэ арав хоногт аймгийн нийм нутгаар 1м2 талбайд 1-6 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хонь хяргах ажил явагдаж байна.Малын усан хангамж Чулуут, Хангай, Цахир, ӨндөрУлаан, Өлзийт, Эрдэнэмандал, Жаргалант, Эрдэнэбулган сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа