Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 6 сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Цахир сумдын нутгаар 13,8 – 14,6 градус, бусад сумдын нутгаар 15,0-20,0 градус дулаан байв. Агаарт өдөртөө аймгийн бүх сумдын нутгаар 26,0 - 32,0 градус хүрч халсан байлаа. Агаарт шөнөдөө 4,0 градус хүйтнээс, 3,0 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Өгийнуур, Хайрхан, Хотонт,Төвшрүүлэх сумдын нутгаар 1 – 4 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Өгийнуур Хотонт сумдын нутгаар 26,0 -30,0 градус , бусад сумдын нутгаар 21,0 - 24,5 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн нийт нутгаар 58,0-63,0 градус хүрч халсан байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө 2,0 градус дулаанаас 4,0 градус хүйтэн байлаа.Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр аймгийн ихэнх нутгаар 22-26 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 6-18 өдөр бороо орж, 9,8-99,7 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Булган сумын нутгаар 99,7 мм, хамгийн бага тунадас Хайрхан сумын нутгаар 9,8 мм унасан байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 9 - 24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал ,Төвшрүүлэх, Өлзийт сумдын нутгаар секундэт 15 -24 метр хүрч аюулын хэмжээнд хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Өлзийт сумдын нутгаар 7-19 өдөр, бусад сумын нутгаар 1-5 өдөр ажиглагдсан байв. Хангай ,ӨндөрУлаан сумын нутгаар секундэт 9 метр хүрсэн байна.
Ургамал бүрхүүл:Энэ сарын мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал 70 гаруй хувь нь дунд, 5 орчим хувь нь муу байна. Ургамлын өндөр 4-10 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид: Энэ арав хоногт аймгийн нийм нутгаар 1м2 талбайд 1-6 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хонь хяргах ажил явагдаж байна.Малын усан хангамж Чулуут, Хангай, Цахир, ӨндөрУлаан, Өлзийт, Эрдэнэмандал, Жаргалант, Эрдэнэбулган сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа