Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 7 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар 12.3 -14.3 градус , бусад сумдын нутгаар 14.5-18.5 градус дулаан байв. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 21.0-26.0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт нутгаар 2,0-9,0 градус дулаан байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 19,0-25,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Төвшрүүлэх, Чулуут, ӨндөрУлаан сумдын нутгаар 41,0- 46,0 градус, бусад сумдын нутгаар 51,0-56,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Эрдэнэбулган, Тариат, Хашаат, Хотонт, Хайрхан, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар 1,0 - 5,0 градус , бусад сумдын нутгаар 6,0 - 8,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 1-8 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 4-9 удаа бороо орж 24,1-102,3 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Хашаат сумын нутгаар 102.3 мм, Булган сумын нутгаар хамгийн бага тунадас 24,1 мм унасан байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 5-18 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Хайрхан, Өлзийт сумдын нутгаар секундэт 10-14 метр, бусад сумдын нутгаар секундэт 5-9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Хайрхан, Өлзийт сумдын нутгаар 1 - 3 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал аймгийн нийт нутгаар сайжирсан байна.Ургамлын өндөр 7-14 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1м2 талбайд 1-6 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод мал хээлтүүлэх, мал оторлох, хонь хяргах зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хотонт, Батцэнгэл сумдын нутгаар дунд , бусад сумдын нутгаар сайн байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа