Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 8 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, Чулуут, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 12,1 - 14,0 градус , бусад сумдын нутгаар 14,0-17,4 градус дулаан байв. Агаарт өдөртөө аймгийн нийт сумдын нутгаар 23,0 – 28,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт сумдын нутгаар 1.0 – 7.0 градус дулаан байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл, Хотонт сумдын нутгаар 24,0- 25,0 градус, бусад сумдын нутгаар 18,0-21,0 дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэмандал, Чулуут сумдын нутгаар 41,0-47,0 градус, бусад сумдын нутгаар 51,0-56,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 1,0 - 5,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 3-11 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 3 - 8 өдөр бороо орж , 4,5 – 43,7 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Хангай сумын нутгаар 43,7 мм, Хайрхан сумын нутгаар хамгийн бага тунадас 4,5 мм унасан байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 5-22 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 22 метр хүрч аюулын хэмжээнд хүрсэн байв. Бусад сумдын нутгаар секундэт 5 - 14 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал Эрдэнэбулган, Хайрхан, ӨндөрУлаан сумдын нутгаар 1-3 өдөр ажиглагджээ.
Ургамал бүрхүүл:Энэ 8-р сарын 25-ны мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалт , зуншлагын байдал сайн байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 6-18 см хүрсэн байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид: Энэ арав хоногт аймгийн нийм нутгаар 1м2 талбайд 1-5 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох , бод мал хээлтүүлэх , хадлан тэжээл бэлтгэх ажлууд явагдаж байна. Малын усан хангамж Хашаат сумын нутгаар дунд, бусад сумдын нутгаар сайн байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа