Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 8 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, Чулуут, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 13,4 - 14,8 градус , бусад сумдын нутгаар 15,2-18,2 градус дулаан байв. Агаарт өдөртөө аймгийн нийт сумдын нутгаар 21,0 – 25,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт сумдын нутгаар 5.0 – 10.0 градус дулаан байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл, Хотонт сумдын нутгаар 23,0- 25,0 градус, бусад сумдын нутгаар 18,0 -22,0 дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн бүх сумдын нутгаар 44,0-50,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 3,0-8,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 2-7 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 3-10 өдөр бороо орж , 36,3 -110,7 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Хашаат сумын нутгаар 110,7 мм, Жаргалант сумын нутгаар хамгийн бага тунадас 36,3 мм унасан байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 5 - 16 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал, сумдын нутгаар секундэт 15-16 метр хүрч аюулын хэмжээнд хүрсэн байна. Бусад сумдын нутгаар секундэт 5 - 12 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал Эрдэнэбулган, Жаргалант, Хайрхан, ӨндөрУлаан сумдын нутгаар 1-2 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл:Энэ 8-р сарын 10-ны мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалт , зуншлагын байдал сайн байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 5 -16 см хүрсэн байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид: Энэ арав хоногт аймгийн нийм нутгаар 1м2 талбайд 1-5 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, бод мал хээлтүүлэх ажил явагдаж байна. Аймгийн нийт нутгаар малын усан хангамж сайн байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа