Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 9 дугээр сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар 1.7 - 2.8 градус , бусад сумдын нутгаар 3.6 – 7.3 градус дулаан байв. Агаарт өдөртөө аймгийн нийт сумдын нутгаар 16.0 – 21.0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хангай, Чулуут, Булган, Тариат сумдын нутгаар 8.0 -11.0 градус , бусад сумдын нутгаар 2.0 – 7.0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн бүх сумдын нутгаар 5.0 - 11.0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэмандал, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 42.0 – 44.0 градус, бусад сумдын нутгаар 32.0-37.0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Тариат сумын нутгаар 13.0 градус, бусад сумдын нутгаар 3.0 – 9.0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр Өлзийт, Өгийнуур, Эрдэнэмандал сумдын нутгаар 2-3 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 1-4 өдөр хур тунадас орж , 0,5 – 26,9 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Булган сумын нутгаар 26,9 мм, Өгийнуур сумын нутгаар хамгийн бага тунадас 0,5 мм унасан байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7-17 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 17 метр хүрч аюулын хэмжээнд хүрсэн байв. Бусад сумдын нутгаар секундэт 7 - 14 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал Эрдэнэбулган, Тариат, Батцэнгэл, Чулуут, Өлзийт, Өгийнуур, Хотонт, Хайрхан, ӨндөрУлаан сумдын нутгаар 1-4 өдөр ажиглагджээ.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын хаталт, хагдралтын үе шат жигдэрсэн байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт Төвшрүүлэх сумын нутгаар 1м2 талбайд 1 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна.Бусад сумдын нутгаар ажиглагдаагүй байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод мал хээлтүүлэх, мал оторлох, хужир шүү бэлтгэх, өвс хадлан авах зэрэг ажлууд явагдаж байна. Малын усан хангамж Хотонт, Хашаат, Батцэнгэл сумдын нутгаар дунд , бусад сумдын нутгаар сайн байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа