Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 9 сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, ӨндөрУлаан , Цахир сумдын нутгаар 3,8 – 4,9 градус, бусад сумдын нутгаар 6,1 – 9,0 градус дулаан байв. Агаарт өдөртөө Тариат, Хангай, Цахир, Чулуут, ӨндөрУлаан сумдын нутгаар 16,0 – 19,0 градус, бусад сумдын нутгаар 22,0-26,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Чулуут, Хангай, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 8,0-11,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Цахир, Булган, Төвшрүүлэх, ӨндөрУлаан сумдын нутгаар 7,0-9,0 градус , бусад сумдын нутгаар 10,0-14,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр Батцэнгэл, Тариат, Хотонт, ӨндөрУлаан, Чулуут сумдын нутгаар 39,0 -43,0 градус, бусад сумдын нутгаар 44,0-50,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Тариат, Төвшрүүлэх, ӨндөрУлаан, Өлзийт, Өгийнуур, Эрдэнэбулган сумдын нутгаар 8,0-13,0 градус, бусад сумдын нутгаар 3,0-7,0 градус хүйтэн байлаа.Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 14 өдөр , бусад сумдын нутгаар 1-6 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 5 - 13 өдөр бороо орж, 7,4 – 67,7 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Төвшрүүлэх сумын нутгаар 67,7 мм, хамгийн бага тунадас Хайрхан сумын нутгаар 7,4 мм унасан байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7-20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх сумдын нутгаар секундэт 16 - 20 метр хүрч аюулын хэмжээнд хүрсэн байлаа.Бусад сумдын нутгаар секундэт 7-14 метр хүрсэн байна.10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал ,Тариат, Өлзийт, Жаргалант сумдын нутгаар 7-12 өдөр, Төвшрүүлэх, Батцэнгэл, Чулуут, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 1 -3 өдөр ажиглагдсан байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод мал хээлтүүлэх, мал оторлох, хужир шүү бэлтгэх, өвс хадлан авах зэрэг ажлууд явагдаж байна. Малын усан хангамж Хотонт, Хашаат, Батцэнгэл сумдын нутгаар дунд , бусад сумдын нутгаар сайн байна.
ЦУОТХ-ийн дарга ,ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа