Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 1 дүгээр сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард аймгийн нийт нутгаар 14,1-21,8 градус хүйтэн, олон жилийн дундажтай харьцуулахад Чулуут, Тариат, Эрдэнэмандал, Жаргалант, Төвшрүүлэх, Булган, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дундажаас 1,1 - 3,7 градус дулаан байна. Агаарт өдөртөө Тариат, Хангай, ӨндөрУлаан, Цахир, Өгийнуур, Өлзийт, Чулуут, Жаргалант сумдын нутгаар 1,0 - 8,0 градус хүйтэн , бусад сумдын нутгаар 1,0 - 6,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт нутгаар 30,0 - 35,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Чулуут, Хангай, Өлзийт, Өгийнуур, ӨндөрУлаан сумдын нутгаар 10 – 13 өдөр, бусад сумдын нутгаар 1-6 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур:Хөрсний гадаргын дундаж температур энэ сард аймгийн нийт сумдын нутгаар 18,0 – 22,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн нийт нутгаар 3,0 - 8,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 33,0 – 37,0 градус хүрч хүйтэрсэн байв. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 1-2 өдөр цас орж, 0,0 - 0,7 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас 0,7 мм Хашаат суманд , хамгийн бага 0,0 мм тунадас Хангай, Булган, ӨндөрУлаан сумдад орсон байна. Эрдэнэмандал, Цэцэрлэг, Батцэнгэл, Төвшрүүлэх, Чулуут, Жаргалант, Өлзийт, Өгийнуур, Хайрхан, Цахир сумдын нутгаар цас ороогүй байна.Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 - 19 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Цэцэрлэг сумдын нутгаар секундэт 16-19 метр хүрч аюулын хэмжээнд хүрсэн байна. Бусад сумдын нутгаар секундэт 7 – 14 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр аймгийн ихэнх сумдын нутгаар 2-11 өдөр ажиглагдсан байна. Цахир, Өгийнуур, Хангай, Чулуут сумдын нутгаар 10 м/с дээш салхитай өдөр ажиглагдаагүй байна.
Цасан бүрхүүл:Энэ сарын 28 - ны мэдээгээр аймгийн нутгийн 25 орчим хувь нь цастай байна. Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Чулуут, Булган, Тариат, Хотонт сумдын нутгаар цасны дундаж өндөр 0 -1 см байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Хангай, Чулуут, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар усан хангамж дунд байна.
ЦУОТХ-ийн дарга ,ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа