Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 1 дүгээр сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, Чулуут, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 15,9 – 18,7 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө Тариат, Хангай, ӨндөрУлаан, Цахир, Өгийнуур, Өлзийт, Чулуут, Жаргалант сумдын нутгаар 2,0 - 8,0 градус хүйтэн , бусад сумдын нутгаар 1,0 - 6,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Чулуут, Хангай сумдын нутгаар 30,0 - 32,0 градус , бусад сумдын нутгаар 24,0 -29,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Хангай, Чулуут, Тариат сумдын нутгаар 1-2 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 14,0 - 20,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн нийт сумдын нутгаар 3,0-8,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 27,0 - 33,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1-2 удаа цас орж 0,0 -0,7 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас 0,7 мм Хашаат суманд , хамгийн бага 0,0 мм тунадас Хангай, Булган, ӨндөрУлаан сумдад орсон байв. Эрдэнэмандал, Цэцэрлэг, Батцэнгэл, Төвшрүүлэх, Чулуут, Жаргалант, Өлзийт, Өгийнуур, Хайрхан, Цахир сумдын нутгаар цас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7-19 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Цэцэрлэг сумдын нутгаар секундэт 16-19 метр хүрч аюулын хэмжээнд хүрсэн байна. Бусад сумдын нутгаар секундэт 7 – 14 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр ихэнх сумдын нутгаар 1-7 өдөр ажиглагдсан байна. Цахир, Өгийнуур, Хангай, Чулуут сумдын нутгаар 10 м/с дээш салхитай өдөр ажиглагдаагүй байлаа.
Цасан бүрхүүл:Энэ сарын 28 -ны мэдээгээр аймгийн нутгийн 25 орчим хувь нь цастай байна. Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Чулуут, Булган, Тариат, Хотонт сумдын нутгаар цасны дундаж өндөр 0-1 см байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Хангай, Чулуут, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар усан хангамж дунд байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа