Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 10 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Цахир,ӨндөрУлаан сумдын нутгаар 0,5 – 1,5 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1,0 – 2,2 градус дулаан, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0,2 – 2,4 градус дулаан байлаа. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 15,0 - 20,0 градус дулаан байв. Агаарт шөнөдөө Эрдэнэмандал, Өлзийт, ӨндөрУлаан сумдын нутгаар 17,0 – 21,0 градус, бусад сумдын нутгаар 11,0 -15,0 хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур:Хөрсний гадаргын дундаж температур энэ сард аймгийн нийт нутгаар 1,0-3,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн ихэнх нутгаар 27,0 – 34,0 градус дулаан байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө нийт нутгаар 15,0 – 22,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 5 – 10 удаа орж, 5,1 – 34,6 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Цэцэрлэг суманд 34,6 мм , хамгийн бага тунадас Хашаат суманд 5,1 мм орсон байна. Төвшрүүлэх, Хашаат, Хотонт сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас орсон байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 10 - 21 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумдын нутгаар секундэт 17 - 21 метр , бусад сумдын нутгаар секундэт 10 – 14 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай аймгийн бүх сумдын нутгаар 1-11 өдөр ажиглагдсан байна.
Цасан бүрхүүл:Энэ сарын сүүлчээр ихэнх сумдын нутгаар цас орж, Цэцэрлэг, Жаргалант сумдын 2-3 хоног мал бэлчээрлээгүй саатсан байна. Одоогийн байдлаар аймгийн нийт нутгийн 30 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Цэцэрлэг сумын нутгаар цасны дундаж өндөр 6 см байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод мал хээлтүүлэх, отор нүүдэл хийх, хужир шүү зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ЦУОТХ-ийн дарга , ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа