Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 11 дүгээр сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Цахир,ӨндөрУлаан сумдын нутгаар 10,6 – 11,3 градус , бусад сумдын нутгаар 7,0 - 9,8 градус хүйтэн байв. Агаарын дундаж температур Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Жаргалант, Хотонт, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,5 – 3,5 градус дулаан байлаа. Агаарт өдөртөө Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Харйхан, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 12,0 -16,0 градус, бусад сумдын нутгаар 7,0 -10,0 градус дулаан байв. Агаарт шөнөдөө аймгийн нийт сумдын нутгаар 24,0 -31,0 хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Өндөр Улаан сумын нутгаар 3 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур:Хөрсний гадаргын дундаж температур энэ сард аймгийн нийт нутгаар 9,0 -10,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн ихэнх нутгаар 17,0 - 20,0 градус дулаан байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө нийт нутгаар 27,0 – 31,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 2 - 7 өдөр цас орж, 0,6 - 6,6 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Жаргалант суманд 6,6 мм , хамгийн бага тунадас ӨндөрУлаан суманд 0,6 мм орсон байна. Эрдэнэмандал, Тариат, Цэцэрлэг, Жарагалант сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу , Төвшрүүлэх, Хашаат сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 8 - 20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэбулган сумдын нутгаар секундэт 19 - 20 метр , бусад сумдын нутгаар секундэт 8 – 14 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр аймгийн ихэнх сумдын нутгаар 1-11 өдөр ажиглагдсан байна. Хангай, Жаргалант, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 10 м/с дээш салхитай өдөр ажиглагдаагүй байна.
Цасан бүрхүүл: Энэ сарын эхээр аймгийн нийт нутгийн 30 гаруй хувь нь , сарын дунд үеэр аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь , сарын сүүлээр аймгийн нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна.Аймгийн ихэнх сумдын нутгаар цасны дундаж өндөр 0 -4 см байна. Цасны нэмэлт ажиглалтаар цасны дундаж өндөр Жаргалант сумын Хоолт багийн нутгийн цасны өндөр 28 см, Эрдэнэуул багийн нутгаар 15 см, бусад багийн нутгаар нь 10 см зузаан цасан бүрхүүлтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх, хужир шүү зэрэг ажлууд явагдаж байна. Одоогийн байдлаар сарын сүүлийн арав хоногт Цэцэрлэг, Жаргалант сумдын нутгаар ахиу цас орсон байна. Жаргалант сумын Хоолт, Эрдэнэ Уул багуудад цас их орсны улмаас малын бэлчээрлэлт саатсан , өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа