Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 11 дүгээр сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт аймгийн ихэнх нутгаар 9,9 -13,2 градус хүйтэн , олон жилийн дунджаас ӨндөрУлаан, Чулуут, Цахир, Хангай, Өлзийт, Хайрхан, Булган сумдын нутгаар 0,4 – 2,5 градус дулаан , бусад сумдын нутгаар дунджаас 0,4 – 3,1 градус хүйтэн байлаа. Агаарт өдөртөө Эрдэнэбулган, Батцэнгэл, Төвшрүүлэх, Жаргалант, Хайрхан, Хотонт сумдын нутгаар 1,0 – 4,0 градус дулаан, бусад сумдын нутгаар 1,0 -2,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө нийт нутгаар 24,0 – 29,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт 10,0 -12,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн нийт нутгаар 5,0 - 11,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 26,0 – 29,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1 - 4 өдөр цас орж, 0,0 – 5,3 мм тунадас унасан байна. Хамгийн их нь Жаргалант суманд 5,3 мм, хамгийн бага нь Хайрхан, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 0,0 мм тунадас унасан байна. Олон жилийн дунджаас Эрдэнэмандал, Цэцэрлэг, Жаргалант, Булган сумдын нутгаар ахиу, Тариат, Төвшрүүлэх, Хашаат, Өгийнуур сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 8 - 19 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдын нутгаар секундэт 18 - 19 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр аймгийн ихэнх сумдын нутгаар 1 - 7 өдөр ажиглагдсан байлаа. Хангай, Жаргалант, Хотонт, Цахир сумдын нутгаар 10 м/с дээш салхитай өдөр ажиглагдаагүй байна.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Эрдэнэбулган, Тариат, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Жаргалант, Чулуут, Хангай, Хотонт ӨндөрУлаан сумдын нутгаар цасны дундаж өндөр 0 – 4 см байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал хээлтүүлэх, отор нүүдэл хийх, хужир шүү бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ЦУОТХ-ийн дарга , ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа