Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 12 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Чулуут, Цахир, ӨндөрУлаан , Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 15,0 - 18,2 градус , бусад сумдын нутгаар 10,7- 13,6 градус хүйтэн байв. Олон жилийн дунджаас аймгийн нийт нутгаар 1,2 - 6,2 градус дулаан байлаа. Агаарт өдөртөө Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Хашаат, Өгийнуур сумдын нутгаар 1,0 - 2,0 градус дулаан, бусад сумдын нутгаар 1,0 - 8,0 градус хүйтэн байв. Агаарт шөнөдөө нийт нутгаар 24,0 – 30.0 градус хүйтэн байна. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ӨндөрУлаан суманд 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 14,0 -18,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Төвшрүүлэх,ӨндөрУлаан сумдын 1,0-2,0 градус хүйтэн бусад нутгаар 1,0 - 6,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 26,0 – 32,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумдын нутгаар 1 өдөр цас орж, 0,0 мм тунадас унасан бөгөөд олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа. Бусад сумдын нутгаар цас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 6 – 16 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 16 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр аймгийн ихэнх сумдын нутгаар 1 - 4 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногm сумын төвийн ойролцоо хэмжсэн цасны мэдээгээр аймгийн нийт нутгийн 50 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Аймгийн нийт нутгаар цасны дундаж өндөр 0 – 3 см байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, мал нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж, мал өвөлжилтийн байдал хэвийн байна. Төвшрүүлэх, Цэцэрлэг, Жаргалант, Хайрхан, Булган, Батцэнгэл, Хашаат, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа