Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 12 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт аймгийн ихэнх нутгаар 15,7 – 22,2 градус хүйтэн , олон жилийн дунджаас Өлзийт сумын нутгаар 1,7 градус дулаан , Тариат, Булган, Жаргалант, Өгийнуур, ӨндөрУлаан, Хайрхан, Хангай, Хашаат, Чулуут, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,5 – 2,8 градусаар хүйтэн байлаа. Агаарт өдөртөө Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 10,0 -13,0 градус, бусад сумдын нутгаар 5,0 - 9,0 градус хүйтэн байв. Агаарт шөнөдөө ӨндөрУлаан, Өгийнуур, Чулуут, Хайрхан, Хашаат, Хангай, Батцэнгэл, Өлзийт сумдын нутгаар 35,0 - 38,0 градус, бусад сумдын нутгаар 31,0 – 33,0 градус хүйтэн байна. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр аймгийн бүх сумдын нутгаар 1 - 3 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 18,0 - 21,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл сумдын нутгаар 8,0 - 10,0 градус, бусад нутгаар 2,0 - 7,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өгийнуур сумын нутгаар 40,0 градус, бусад сумдын нутгаар 36,0 -39,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш хүйтэрсэн өдөр Өгийнуур суманд 1 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 2 – 6 өдөр цас орж, 0,0 – 3,1 мм тунадас унасан байна. Хамгийн их нь Жаргалант суманд 3,1 мм, хамгийн бага нь Булган сумын нутгаар 0,0 мм тунадас унасан байна. Аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Батцэнгэл, ӨндөрУлаан сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, Булган сумын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 - 12 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Жаргалант сумын нутгаар секундэт 12 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэбулган, Цэцэрлэг, Жаргалант, Хотонт, Булган сумдын нутгаар 1 - 3 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар цастай байна. Тариат, Чулуут, Төвшрүүлэх сумдын нутгаар цасны дундаж өндөр 4 - 6 см, цасны дундаж нягт 0,12 г/см 3 , бусад сумдын нутгаар 0 – 3 см байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ арав хоногт хүйтэн жиндүү байсан ч мал өвөлжилтийн байдал хэвийн байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Хайрхан, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ЗСААХ-ийн дарга , ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа