Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 12 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан, Цахир , Өгийнуур сумдын нутгаар 11,3 – 13,7 градус , бусад сумдын нутгаар 8,6 – 9,7 градус хүйтэн байв. Олон жилийн дунджаас аймгийн нийт нутгаар 3,5 – 6,6 градусаар дулаан байлаа. Агаарт өдөртөө аймгийн ихэнх нутгаар 4,0 градус хүйтнээс 5 градус дулаан байв. Агаарт шөнөдөө ӨндөрУлаан, Чулуут, Хангай, Өлзийт сумдын 23,0 - 29,0 градус, бусад нутгаар 18,0 - 23,0 градус хүйтэн байна. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: :Хөрсний гадаргын дундаж температур энэ сард аймгийн нийт нутгаар 11,0 -14,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн ихэнх сумдын нутгаар 2,0 - 4,0 градус дулаан байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн бүх сумдын нутгаар 24,0 - 28,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1 өдөр цас орж, 0,0 – 1,9 мм тунадас унасан байна. Хамгийн их нь Хотонт суманд 1,9 мм, хамгийн бага нь Цэцэрлэг, Хашаат, Чулуут, Хангай, Жаргалант, Хайрхан, Булган сумдын нутгаар 0,0 мм тунадас унасан байв. Эрдэнэмандал, Батцэнгэл, ӨндөрУлаан, Өлзийт, Өгийнуур, Цахир сумдын нутгаар цас ороогүй байна. Тариат, Төвшрүүлэх, Хотонт сумдын нутгаар олон жилийн дунджийн ахиу хур тунадас, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 - 20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган сумын нутгаар секундэт 20 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр ихэнх сумдын нутгаар 1 - 5 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Аймгийн ихэнх сумдын нутгаар цасны дундаж өндөр 1 - 4 см байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, мал нэмэгдэл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Мал өвөлжилтийн байдал хэвийн байна. Жаргалант, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Хотонт, Булган сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ЦУОТХ-ийн дарга , ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа