Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 2 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард аймгийн нийт нутгаар 15.4 - 22.5 градус хүйтэн байна. Агаарт өдөртөө 7.0 градус градус хүйтнээс 5,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Хангай, Батцэнгэл, Өгийнуур, Өлзийт, ӨндөрУлаан сумдын 38,0 - 41,0 градус, бусад сумдын нутгаар 32,0 - 37,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Чулуут, Хангай, Өлзийт, Өгийнуур, ӨндөрУлаан, Хашаат, Батцэнгэл сумдын нутгаар 10 – 16 өдөр, бусад сумдын нутгаар 3-9 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур:Хөрсний гадаргын дундаж температур энэ сард аймгийн нийт сумдын нутгаар 15,3 – 22,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн нийт нутгаар 15.0-22.0 градус дулаан байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 36.0 – 43.0 градус хүрч хүйтэрсэн байв. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр Тариат суманд 3 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 1-7 өдөр цас орж, 0,0-2,9 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас 2,9 мм Булган суманд , хамгийн бага 0,0 мм тунадас Хангай, Булган, ӨндөрУлаан сумдад орсон байна. Эрдэнэмандал, Цэцэрлэг, Батцэнгэл, Төвшрүүлэх, Чулуут, Жаргалант, Хайрхансумдын нутгаар цас ороогүй байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 5 - 14 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэбулган сумдын нутгаар секундэт 14 метр хүрч хүрсэн байна. Бусад сумдын нутгаар секундэт 7 – 12 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Жаргалант, Өлзийт, Өгийнуур, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 1 - 4 өдөр ажиглагдсан байна.
Цасан бүрхүүл:Энэ сарын эхний арав хоногт аймгийн нийт нутгаар цастай байсан бол 28 -ны мэдээгээр аймгийн нутгийн 25 орчим хувь нь цастай байна. Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Чулуут, Булган, Тариат, Хотонт сумдын нутгаар цасны дундаж өндөр 0-1 см байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Хангай, Чулуут, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар усан хангамж дунд байна.
ЦУОТХ-ийн дарга ,ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа