Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 3 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Чулуут, Булган, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар 5,6 - 8,6 градус, бусад сумдын нутгаар 2,3 – 3,5 градус хүйтэн байв. Аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байлаа. Агаарт өдөртөө Цахир, Тариат, Хангай, Чулуут, ӨндөрУлаан сумдын нутгаар 5,0 - 7.0 градус, бусад сумдын нутгаар 9,0 – 13,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Хангай, ӨндөрУлаан сумдын нутгаар 24,0 – 25,0 градус, бусад сумдын нутгаар 17,0 – 23,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур:Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Булган, ӨндөрУлаан, Тариат, Цахир, Тариат, Төвшрүүлэх сумдын нутгаар 4,0 - 8,0 градус бусад сумдын нутгаар 0,7 – 3,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Өгийнуур, Өлзийт, Эрдэнэбулган, Батцэнгэл, Чулуут сумдын 28,0 – 34,0 градус, бусад сумдын нутгаар 21,0 – 26,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Эрдэнэбулган, Тариат сумдын нутгаар 27,0 – 29,0 градус, бусад сумдын нутгаар 17,0 -24,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 2 - 7 өдөр цас орж, 0,4 – 12,8 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Эрдэнэбулган суманд 12,8 мм , хамгийн бага тунадас Хайрхан суманд 0,4 мм орсон байна. Өлзийт, Тариат, Эрдэнэбулган, Булган сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Батцэнгэл, Төвшрүүлэх сумдын нутгаар олон дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 9 -16 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Чулуут, Өлзийт, Хотонт сумдын нутгаар секундэт 16 метр хүрсэн байна. Бусад сумдын нутгаар секундэт 9 – 14 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 15 өдөр, Төвшрүүлэх, Тариат, Өгийнуур, Өлзийт, Цэцэрлэг, Эрдэнэбулган сумдын нутгаар 5 – 9 өдөр, бусад сумдын нутгаар 1-4 өдөр ажиглагдсан байна.
Цасан бүрхүүл: Энэ сарын 31 -ны мэдээгээр аймгийн нийт нутгийн 41 орчим хувь нь цастай байна. Цасны дундаж өндөр 0-2 см байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бог, бод мал төллөх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. ӨндөрУлаан, Чулуут, Хангай, Хайрхан, Өгийнуур, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар усан хангамж дунд байна.
ЦУОТХ-ийн дарга ,ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа