Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 4 дүгээр сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 1,6 – 3,7 градус, бусад нутгаар 4,1 – 7,5 градус дулаан байв. Агаарт өдөртөө Тариат, Хангай, Цахир, Чулуут, ӨндөрУлаан сумдын нутгаар 14,0 – 16,0 градус, бусад сумдын нутгаар 18,0 – 22,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө бүх сумдын нутгаар 4,0 – 12,0 градус хүйтэн байна. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 6,0 – 14,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн ихэнх сумдын нутгаар 39,0 – 45,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 7,0 - 12,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Өлзийт, Хотонт, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар 1 - 5 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1 – 4 өдөр хур тунадас орж, 0,0 – 2,2 мм тунадас унасан байна. Хамгийн их нь Тариат суманд 2,2 мм, хамгийн бага нь Цэцэрлэг, Төвшрүүлэх, Чулуут, Хангай, Жаралант, Өлзийт, Хайрхан сумдын нутгаар 0,0 мм тунадас унасан байна. Батцэнгэл, Өгийнуур, Хотонт сумдын нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 12 - 24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган , Эрдэнэмандал, Цэцэрлэг, Батцэнгэл, Өлзийт, Хотонт, Өгийнуур, ӨндөрУлаан сумдын нутгаар секундэт 16 - 24 метр хүрч аюулын хэмжээнд хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр бүх сумдын нутгаар 1 - 5 өдөр ажиглагдсан байлаа. Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Жаргалант, Өгийнуур сумдын нутгаар 6 – 9 өдөр, бусад сумдын нутгаар 1-5 өдөр ажиглагдсан байна.
Цасан бүрхүүл:Энэ сарын 20 -ны мэдээгээр аймгийн нийт нутгаар цасгүй байна.
Ургамал бүрхүүл:Энэ сарын 20-ны мэдээгээр аймгийн бүх сумдын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат эхэлсэн байна. Ургамлын өндөр 1 - 2 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон царцаа аймгийн бүх сумдын нутгаар ажиглагдаагүй байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, малд нэмэгдэл тэжээл, мал төллөх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сарын 20-ны байдлаар мал хаваржилт хэвийн байна.Эрдэнэбулган, Хайрхан, ӨндөрУлаан, Хангай, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар усан хангамж дунд байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа