Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 4 дүгээр сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 0,3 – 3,0 градус дулаан байв.Олон жилийн дундажтай харьцуулахад Хотонт сумын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 0,7 – 6,5 градусаар дулаан байна. Агаарт өдөртөө Тариат, Хангай, Цахир, Чулуут, ӨндөрУлаан сумдын нутгаар 11,0 – 14,0 градус, бусад сумдын нутгаар 16,0 – 18,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө бүх сумдын нутгаар 9,0 - 15,0 градус хүйтэн байна. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 2,0 - 9,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Өгийнуур сумдын нутгаар 40,0 градус, бусад сумдын нутгаар 34,0 – 39,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 8,0 - 13,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр Эрдэнэбулган, Өгийнуур сумдад 1 - 2 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1 – 5 өдөр цас орж, 0,3 – 14,0 мм тунадас унасан байна. Хамгийн их нь Эрдэнэбулган суманд 14,0 мм, хамгийн бага нь Хангай, Өгийнуур сумдын нутгаар 0,3 мм тунадас унасан байна.Олон жилийн дундажтай харьцуулахад Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Булган, Өлзийт, ӨндөрУлаан, Хотонт, Цэцэрлэг, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Эрдэнэмандал, Батцэнгэл сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 - 18 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган сумын нутгаар секундэт 18 метр хүрч аюулын хэмжээнд хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр ихэнх сумдын нутгаар 1 - 5 өдөр ажиглагдсан байлаа. Батцэнгэл, Хашаат, Хангай, Цахир сумдын нутгаар 10 м/с дээш салхитай өдөр ажиглагдаагүй байв.
Цасан бүрхүүл:Энэ сарын 10 -ны мэдээгээр аймгийн нийт нутгаар 45 орчим хувь нь цастай байна. Цасны дундаж өндөр Эрдэнэбулган Төвшрүүлэх, Батцэнгэл, Жаргалант, Хотонт сумдын нутгаар 1-6 см байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, малд нэмэгдэл тэжээл, мал төллөх зэрэг ажлууд явагдаж байна. ӨндөрУлаан, Хангай, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар усан хангамж дунд байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа