Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 5 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт аймгийн ихэнх нутгаар 8,9 – 15,3 градус дулаан байв. Агаарт өдөртөө ихэнх сумдын нутгаар 25,0-30,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нутгаар 6,0 градус хүйтнээс , 5,0 градус дулаан байв. байна. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Хашаат суманд 2 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн ихэнх нутгаар 18,0 - 23,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн нийт нутгаар 49,0 - 55,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө ихэнх сумдын нутгаар 3,0 - 9,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр 6 – 11 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1 - 8 өдөр хур тунадас орж, 0,0 – 22,5 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Эрдэнэбулган суманд 22,5 мм, хамгийн бага тунадас Хангай сумын нутгаар 0,0 мм унасан байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 - 18 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секундэт 18 метр хүрсэн байв. Бусад сумдын нутгаар секундэт 7 - 16 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр ихэнх сумдын нутгаар 1- 8 өдөр ажиглагдсан байна.
Ургамал бүрхүүл:Энэ сарын сүүлийн арав хоногийн мэдээгээр аймгийн бүх сумдын нутгаар . ургамлын өндөр 3 - 6 см, ургац Эрдэнэбулган, Батцэнгэл, Төвшрүүлэх сумдын нутгаар 0,0 -1,4 ц/га байлаа. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Эрдэнэбулган, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Батцэнгэл, Жаргалант сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, хөөвөр хялгас авах, мал төллөх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сарын 31-ны байдлаар мал хаваржилт хэвийн байна.Эрдэнэбулган, Тариат, Чулуут, Хангай, Жаргалант, Хайрхан, ӨндөрУлаан, Өгийнуур, Булган, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар усан хангамж дунд байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа