Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 5 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Чулуут, Хангай сумдын нутгаар 4,8 – 5,6 градус, бусад сумдын нутгаар 6,2 – 10,8 градус дулаан байв. Агаарт өдөртөө Тариат, Хангай, Цахир, Чулуут, ӨндөрУлаан сумдын нутгаар 11,0 – 17,0 градус, бусад сумдын нутгаар 18,0 - 22,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө бүх сумдын нутгаар 2,0 - 9,0 градус хүйтэн байна. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 17,0 – 20,0 градус, бусад сумдын нутгаар 11,0 – 14,0 дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө ӨндөрУлаан, Цэцэрлэг, Чулуут сумдын нутгаар 41,0 – 43,0 градус, бусад сумдын нутгаар 47,0 – 51,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 3,0 – 8,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр ихэнх сумдад 1 - 7 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 2 - 6 өдөр хур тунадас орж, 2,5 -19,6 мм тунадас унасан байна. Хамгийн их нь Чулуут суманд 19,6 мм, хамгийн бага нь Хотонт сумдын нутгаар 2,5 мм тунадас унасан байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 8 - 23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган , Эрдэнэмандал сумдын нутгаар секундэт 19 – 23 метр хүрч аюулын хэмжээнд хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал, Эрдэнэбулган сумдын нутгаар 4 – 6 өдөр, бусад сумдын нутгаар 1 – 3 өдөр ажиглагдсан байлаа. Батцэнгэл сумын нутгаар 10 м/с дээш салхитай өдөр ажиглагдаагүй байв.
Цасан бүрхүүл:Энэ сарын 10 - ны мэдээгээр аймгийн нийт нутгаар цастай байна. Цасны дундаж өндөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Чулуут, Булган сумдын нутгаар 8 -10 см, Төвшрүүлэх, Жаргалант, Цэцэрлэг сумдын нутгаар 4 - 6 см, бусад сумдын нутгаар 0 – 3 см байна. Цасны дундаж нягт Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Цэцэрлэг, Чулуут, Жаргалант сумдын нутгаар 0,11 - 0,19 г/см3 байна.
Ургамал бүрхүүл: Энэ сарын эхний арав хоногийн мэдээгээр аймгийн бүх сумдын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат жигдэрч, алаг өвс, улалжийн төрлийн ургамлын баг цэцгийн үүслийн үе шат эхэлсэн байна.Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 1 - 4 см байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бог, бод мал төллөх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж, мал хаваржилт хэвийн байна. Тариат, Чулуут, Цахир, ӨндөрУлаан, Хангай, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар усан хангамж дунд байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа