Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 6 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Чулуут, Цахир сумдын нутгаар 11,0 - 12,1 градус, бусад сумдын нутгаар 13,5-18,8 градус дулаан байв. Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1,5 - 6,8 градусаар дулаан , Төвшрүүлэх сумын нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.Агаарт өдөртөө Тариат, Хангай, Цахир, Чулуут, ӨндөрУлаан сумдын нутгаар 21,0 -24,0 градус, бусад сумдын нутгаар 25,0-31,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө бүх сумдын нутгаар 4,0 градус дулаанаас 6,0 градус хүйтэн байна. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Хашаат суманд 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 26,0 - 28,0 градус, бусад сумдын нутгаар 18,0 – 24,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Чулуут сумын нутгаар 61,0 градус, бусад сумдын нутгаар 54,0 – 58,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 2,0 градус дулаанаас, 5,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр ихэнх сумдад 4-10 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1-8 өдөр бороо орж, 0,1- 10,2 мм тунадас унасан байна. Хамгийн их нь ӨндөрУлаан суманд 10,2 мм, хамгийн бага нь Эрдэнэбулган сумын нутгаар 0,1 мм тунадас унасан байна.Аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7-20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган , Эрдэнэмандал сумдын нутгаар секундэт 18 - 20 метр хүрч аюулын хэмжээнд хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал, Эрдэнэбулган сумдын нутгаар 7 – 8 өдөр, бусад сумдын нутгаар 1 – 4 өдөр ажиглагдсан байлаа. Жаргалант, Цахир сумдын нутгаар 10 м/с дээш салхитай өдөр ажиглагдаагүй байв.
Ургамал бүрхүүл: Энэ сарын эхний арав хоногийн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал Тариат, Чулуут, Хангай, Өлзийт, Хайрхан, Хотонт, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар дунд, бусад сумдын нутгаар сайн байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 4-8 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид: Энэ арав хоногийн мэдээгээр Чулуут, Хангай, Хайрхан сумдын нутгаар бэлчээрийн хортон царцаа ажиглагдаагүй , бусад сумдын нутгаар 1м2 талбайд 1 - 5 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хөөвөр хялгах авах, хонь хяргах, бод мал төллөх, отор хийх өгөх зэрэг ажлууд явагдаж, зуншлагын байдал хэвийн байна.Цэцэрлэг, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа