Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 8 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард аймгийн нийт нутгаар 13,2 – 18,3 градус дулаан, ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байлаа. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 25,0 - 29,0 градус дулаан байв. Агаарт шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 6,0 градус дулаанаас, 3,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур:Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Тариат,Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Цахир сумдын нутгаар 20,0 – 21,0 градус, бусад сумдын нутгаар 23,0 – 27,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн нийт нутгаар 51,0 – 57,0 градус хүрч халсан байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө нийт нутгаар 1,0 – 4,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр ихэнх сумдын нутгаар 16 -28 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 36 - 16 өдөр бороо орж, 8,1 – 57,2 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Жаргалант суманд 57,2 мм , хамгийн бага тунадас Эрдэнэбулган суманд 8,1 мм орсон байна. Хашаат, Жаргалант сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 - 20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэбулган сумдын нутгаар секундэт 16 – 20 метр , бусад сумдын нутгаар секундэт 7 – 15 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр ихэнх сумдын нутгаар 1-11 өдөр ажиглагдсан байна.
Ургамал бүрхүүл: Энэ сарын 25-ны мэдээгээр аймгийн нийт нутгаар ургамлын өндөр 7 – 16 см, 0,7 – 7,4 ц/га байлаа. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Өлзийт сумын нутгийн зүүн, өмнөд хэсгээр, Өгийнуур сумын нутгийн баруун хэсгээр, Батцэнгэл сумын хойд, өмнө хэсгээр, Хашаат сумын нутгаар дунд , бусад сумдын нутгаар хэвийн байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид: Энэ сард аймгийн нийт нутгаар 1м2 талбайд 2 - 6 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод мал хуултүүлэх, отор нүүдэл хийх, өвс хадлан тэжээл бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ЦУОТХ-ийн дарга , ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа