Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 8 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Булган, Чулуут, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 14,3 – 16,1 градус, бусад сумдын нутгаар 16,7 – 20,0 градус дулаан байв. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 22,0 - 29,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө бүх сумдын нутгаар 5,0 – 10,0 градус дулаан байна. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл, Эрдэнэбулган сумдын нутгаар 27,0 - 29,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх сумдын нутгаар 51,0 - 56,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 5,0 – 9,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр ихэнх сумдад 7 - 10 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 3 - 7 өдөр бороо орж, 3,0 – 35,5 мм тунадас унасан байна. Хамгийн их нь Эрдэнэмандал суманд 35,5 мм, хамгийн бага нь Эрдэнэбулган сумын нутгаар 3,0 мм тунадас унасан байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7-15 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 15 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Жаргалант, Өлзийт, Хайрхан сумдын нутгаар 1 – 3 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Өлзийт сумын нутгийн зүүн, өмнөд , Өгийнуур сумын нутгийн хойд , Цэцэрлэг сумын нутгийн баруун, хойд. Булган сумын баруун, зүүн ,Жаргалант сумын нутгийн хойд, өмнө талаар , Эрдэнэбулган, Хашаат сумдын нутгаар дунд , бусад сумдын нутгаар хэвийн байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 7 -14 см байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар 1м2 талбайд 1 - 6 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод мал хээлтүүлэх, отор хийх зэрэг ажлууд явагдаж, зуншлагын байдал хэвийн байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа