Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 9 дүгээр сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Цахир сумдын нутгаар 9,3 -9,7 градус, бусад сумдын нутгаар 10,2 – 15,1 градус дулаан, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3,6 – 6,1 градус дулаан байлаа. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 26,0 - 32,0 градус дулаан байв. Агаарт шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 1,0 – 8,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 2 -3 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур:Хөрсний гадаргын дундаж температур энэ сард аймгийн нийт нутгаар 15,0 -20,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн ихэнх нутгаар 51,0 – 57,0 градус хүрч халсан байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө нийт нутгаар 3,0 – 6,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр ихэнх сумдын нутгаар 9 - 20 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 2 - 11 өдөр бороо орж, 0,9 – 22,4 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Хотонт суманд 22,4 мм , хамгийн бага тунадас Өлзийт суманд 0,9 мм орсон байна. Хотонт сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Өгийнуур сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 - 24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэбулган,Төвшрүүлэх, Цэцэрлэг сумдын нутгаар секундэт 15 – 24 метр , бусад сумдын нутгаар секундэт 7 – 14 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр ихэнх сумдын нутгаар 1-13 өдөр ажиглагдсан байна. Хангай, Цахир, Жаргалант сумдын нутгаар 10 м/с дээш салхитай өдөр ажиглагдаагүй байна.
Ургамал бүрхүүл: Энэ сарын 25-ны мэдээгээр аймгийн нийт бэлчээрийн ургамлын хаталт хагдралтын үе шат жигдэрсэн байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид: Энэ сард аймгийн нийт нутгаар 1м2 талбайд 1 - 3 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод мал хуултүүлэх, отор нүүдэл хийх, өвс хадлан тэжээл бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа