Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 9 дүгээр сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Чулуут, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 9,5 – 11,7 градус, бусад сумдын нутгаар 12,6 – 15,8 градус дулаан байв.Олон жилийн дунджаас аймгийн нийт нутгаар дулаан байлаа. Агаарт өдөртөө Өгийнуур, Өлзийт, Батцэнгэл, Хашаат, Хотонт сумдын 27,0 – 28,0 градус, бусад сумдын нутгаар 20,0 - 26,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт нутгаар 1,0 – 5,0 градус хүйтэн байна. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: :Хөрсний гадаргын дундаж температур энэ сард аймгийн нийт нутгаар 16,0 -19,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Төвшрүүлэх, Эрдэнэбулган сумдын нутгаар 47,0 – 49,0 градус, бусад сумдын нутгаар 41,0 – 46,0 градус дулаан байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 1,0 – 4,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр ихэнх сумдын нутгаар 1 - 8 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1 - 3 өдөр бороо орж, 0,0 – 0,9 мм тунадас унасан байна. Хамгийн их нь Тариат суманд 0,9 мм, хамгийн бага нь Эрдэнэбулган, Хашаат, ӨндөрУлаан сумдын нутгаар 0,0 мм тунадас унасан байна. Төвшрүүлэх, Чулуут, Хангай, Өлзийт, Хотонт, Өгийнуур, Булган, Цахир, Батцэнгэл сумдын нутгаар бороо ороогүй байна. Олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 - 15 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган,Төвшрүүлэх сумдын нутгаар секундэт 15 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр ихэнх сумдын нутгаар 1 - 4 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын хаталт хагдралтын үе шат жигдэрсэн байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар 1м2 талбайд 1 – 3 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд өвс хадлан тэжээл бэлтгэх , отор нүүдэл хийх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ЦУОТХ-ийн дарга , ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа