Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 9 дүгээр сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Чулуут, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 11.6 – 12.4 градус, бусад сумдын нутгаар 13.0 – 17.2 градус дулаан байв. Агаарт өдөртөө Цахир, Чулуут, Хангай, Тариат 23,0 -26.0 градус, бусад сумдын нутгаар 27,0 – 32,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хангай, Чулуут, ӨндөрУлаан сумдын нутгаар 1,0 - 5,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1.0 – 5,0 градус дулаан байна. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Өгийнуур сумдад 2 – 3 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл, Цэцэрлэг сумдын нутгаар 21,0 - 24,0 градус, бусад сумдын нутгаар 17,0 – 19,0 дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Чулуут, Тариат, Батцэнгэл сумдын нутгаар 46,0 – 51,0 градус, бусад сумдын нутгаар 52,0 – 57,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 1,0 градус хүйтнээс 4,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр ихэнх сумдад 5 – 7 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1- 7 өдөр бороо орж, 0,0 – 22,1 мм тунадас унасан байна. Хамгийн их нь Хотонт суманд 22,1 мм, хамгийн бага нь Чулуут сумын нутгаар 0,0 мм тунадас унасан байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 5 – 16 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэблган сумдын нутгаар секундэт 16 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Тариат, Цэцэрлэг, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 1 – 3 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Энн сарын эхний 10 хоногийн мэдээгээр зуншлагын байдал 70 орчим хувьд хэвийн , 30 гаруй м хувьд нь дунд байна.
Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар 1м2 талбайд 1 – 3 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод мал хээлтүүлэх, отор хийх өгөх зэрэг ажлууд явагдаж, зуншлагын байдал хэвийн байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Хотонт ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ЦУОТХ-ийн дарга , ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа