Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 7 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир сумдын нутгаар 12,1 – 12,6 градус, бусад сумдын нутгаар 13,7 – 18,3 градус дулаан байв. Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх сумдаар -1,0 -1,5 градус хүйтэн, Хайрхан сум 1,1 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 22,0 – 28,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө бүх сумдын нутгаар 3,0 – 10,0 градус дулаан байна. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт нийт нутгаар 16 – 24 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Чулуут, Өгийнуур, Батцэнгэл сумдын нутгаар 51,0 -55,0 градус, бусад сумдын нутгаар 46,0 – 50,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 6,0 – 8,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр ихэнх сумдад 2 - 6 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 6 - 10 өдөр бороо орж, 8,7 – 52,4 мм тунадас унасан байна. Хамгийн их нь Батцэнгэл суманд 52,4 мм, хамгийн бага нь Өгийнуур сумын нутгаар 8,7 мм тунадас унасан байна. Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Батцэнгэл,Төвшрүүлэх, Хангай, Жаргалант Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Хайрхан, Хотонт,Булган,Цэцэрлэг, Чулуут, Өндөр-улаан сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 - 16 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган , Өлзийт сумдын нутгаар секундэт 14 - 16 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр аймгийн ихэнх сумдын нутгаар 1 – 7 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Өлзийт сумын нутгийн зүүн, өмнөд , Өгийнуур сумын нутгийн зүүн,өмнөд, Хашаат сумын нутгийн хойд, зүүн, өмнөд, Цэцэрлэг сумын нутгийн баруун, хойд, Булган сумын баруун, зүүн, өмнөд, Жаргалант сумын нутгийн хойд зүүн,Батцэнгэл сумын хойд, Төвшрүүлэх сумын зүүн талаар дунд , бусад сумдын нутгаар хэвийн байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 7 -15 см байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох ажил явагдаж байна.Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Чулуут, Хангай, Жаргалант, Өлзийт, Хайрхан, ӨндөрУлаан, Өгийнуур, Булган, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар усан хангамж дунд байна.
УА,ХААЦУ-ын ахлах техникч Б.Нарантуяа.