Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 05 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, ӨндөрУлаан, Чулуут, Цахир сумдын нутгаар 7,4 – 9,5 градус , бусад сумдын нутгаар 10,3 – 14,0 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумдын нутгаар олон жилийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,7 – 4,9 градус дулаан байсан байна. Агаарт өдөртөө Өлзийт, Хашаат, Батцэнгэл, Төвшрүүлэх, Хотонт, Эрдэнэмандал 27,0 – 29,0 градус, бусад сумдын нутгаар 22,0- 26,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Чулуут, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 8,0 – 11,0 градус, бусад сумдын нутгаар 2,0 – 7,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Өгийнуур, Өлзийт, Батцэнгэл сумдын нутгаар 22,0 - 23,0 градус, бусад сумдын нутгаар 16,0 -19,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн нийт нутгаар 53,0 – 59,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 12,0 – 14,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр аймгийн нийт нутгаар 16 – 26 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 7,2 – 23,4 мм хур тунадас орсон байлаа. Хамгийн их нь Жаргалант сумын нутгаар 23,4 мм , хамгийн бага нь Өлзийт суманд 7,2 мм тунадас орсон байв. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Хангай, Хайрхан сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Тариат, Чулуут, Жаргалант сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 12 - 28 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Өлзийт, Өгийнуур, Төвшрүүлэх сумдын нутгаар түр зуур секундэт 20 - 28 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байлаа.. 10 м/с –ээс их салхитай өдөр аймгийн бүх сумдын нутгаар 2 – 28 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ сард сумын төвийн ойролцоо хийдэг хашаалаагүй тайлбайн бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай муу , ургамлын өндөр 2 – 3 см байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд бод, бог мал төллөх, малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох зэрэг ажлууд явагдаж байлаа. Тариат, Чулуут, Хангай, Жаргалант, Хайрхан, ӨндөрУлаан, Булган, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байв.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа