Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 08 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, ӨндөрУлаан, Чулуут, Цахир, Цэцэрлэг, Булган сумдын нутгаар 11,1 – 13,4 градус , бусад сумдын нутгаар 14,1 -18,0 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Чулуут, Хайрхан, Хотонт, ӨндөрУлаан сумдын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарт өдөртөө Хашаат, Өлзийт, Хайрхан, Хотонт сумдын нутгаар 27,0 - 28,0 градус, бусад сумдын нутгаар 22,0 - 26,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 2,0 – 7,0 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хайрхан, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 21,0 - 24,0 градус, бусад сумдын нутгаар 15,0 - 20,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Цахир сумын нутгаар 39,0 градус, Өлзийт, Батцэнгэл, Хайрхан сумдын нутгаар 50,0 - 54,0 градус, Өгийнуур, Хашаат сумдын нутгаар 59,0 - 60,0 градус, бусад сумдын нутгаар 45,0 - 49,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 2,0 -6,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр аймгийн нийт нутгаар 4 - 21 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 31,0 – 137,4 мм хур тунадас орсон байлаа. Хамгийн их нь Жаргалант сумын нутгаар 137,4 мм , хамгийн бага нь Өгийнуур суманд 31,0 мм тунадас орсон байв. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Цахир сумын нутгаар олон жилийн дунджаас бага, Тариат, Өгийнуур, Хотонт сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 9 – 23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар түр зуур секундэт 23 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байлаа.10 м/с –ээс их салхитай өдөр ӨндөрУлаан суманд ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 - 9 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ сарын эх болон дунд үеэр зуншлагын байдал 70 орчим хувь нь хэвийн, 30 гаруй хувь нь дунд , сарын сүүлчээр зуншлагын байдал 80 орчим хувь нь хэвийн , 20 орчим хувь нь дунд байв.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг бэлчээрийн хортон царцааны ажиглалтын мэдээгээр ихэнх сумдын нутгаар 1м 2 талбайд 1 -4 ширхэг царцаа ажиглагдсан байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд отор хийх, өвс хадлан бэлтгэх, бод мал хээлтүүлэх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байсан байна.
ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа