Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 02 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард Тариат, Чулуут, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур, Цахир сумдын нутгаар 15,7 – 18,0 градус , бусад сумдын нутгаар 9,8 – 14,2 градус хүйтэн байлаа. Тариат, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар 1,2 -5,0 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Эрдэнэмандал сумдын нутгаар 9,0 -11,0 градус , бусад сумдын нутгаар 2,0 - 8,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, ӨндөрУлаан, Чулуут, Өлзийт, Батцэнгэл, Хангай, Өгийнуур сумдын нутгаар 31,0 - 38,0 градус, бусад сумдын нутгаар 24,0 -29,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Тариат, Батцэнгэл, Чулуут, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар 4 - 10 өдөр ажиглагдсан байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард аймгийн нийт нутгаар 11,0 -17,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумдын нутгаар 15,0 - 20,0 градус , бусад сумдын нутгаар 9,0 -14,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт сумын нутгаар 39,0 градус, бусад сумдын нутгаар 29,0 -31,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 4,2 – 19,9 мм тунадас орсон байлаа.Хамгийн их нь Өлзийт суманд 19,9 мм, хамгийн бага нь Цэцэрлэг сумын нутгаар 4.2 мм тунадас орсон байв. Аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 - 20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган сумын нутгаар секундэт 20 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр Цэцэрлэг, Батцэнгэл, Жаргалант, Өлзийт, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 – 6 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ сарын мэдээгээр аймгийн нийт нутгаар цастай байлаа.Сумдын багуудад хийсэн цасны дундаж өндрийг зургаар гаргав.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, мал нэмэгдэл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сард Цэцэрлэг суманд 2 өдөр, Өлзийт суманд 5 өдөр малын бэлчээрлэлт саатсан байлаа. Энэ сарын 29-ний мэдээгээр Тариат суманд 3249 толгой мал, Эрдэнэмандал 390 толгой мал, Жаргалант суманд 3479 толгой мал, Өгийнуур суманд 499 толгой мал, ӨндөрУлаан суманд 4020 толгой мал, Хайрхан суманд 6169 толгой мал, Цэцэрлэг суманд 9999 толгой мал, Чулуут суманд 146 толгой мал, Цахир суманд 998 толгой мал хорогдсон байлаа.Тариат, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Жаргалант , Батцэнгэл, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа