Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 04 дүгаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Цахир сумдын нутгаар 0,8 – 1,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 0,7 – 4,2 градус дулаан байлаа.Олон жилийн дундажтай харьцуулахад Хангай, Хайрхан, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,5 – 4,0 грудасаар хүйтэн байсан байна. Агаарт өдөртөө Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 19,0 - 20,0 градус, бусад сумдын нутгаар 13,0 - 18,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Чулуут, Цахир, Хангай, Булган, Эрдэнэмандал сумдын нутгаар 11,0 – 17,0 градус, бусад сумдын нутгаар 5,0 - 9,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Цахир, Хангай, Жаргалант, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Эрдэнэмандал сумдын нутгаар 1,0 – 4,0 градус, бусад сумдын нутгаар 5,0 -11,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Батцэнгэл, Хашаат, Хотонт сумдын нутгаар 40,0 – 47,0 градус, бусад сумдын нутгаар 33,0 – 39,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Хангай, Цахир, Жаргалант, Эрдэнэмандал сумдын нутгаар 12,0 - 18,0 градус, бусад сумдын нутгаар 4,0 - 11,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр Эрдэнэбулган , Батцэнгэл, Хашаат, Хотонт сумдын нутгаар 40,0 градусаас дээш 1 өдөр дулаарсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар 3,7 – 29,1 мм хур тунадас орлоо. Хашаат сумын нутгаар хамгийн бага нь 3,7 мм тунадас , хамгийн их нь Хангай суманд 29,1 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Хашаат сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 12 - 27 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Батцэнгэл, Эрдэнэмандал, Хайрхан сумдын нутгаар секундэт 25 - 27 метр хүрсэн байв. 10 м/с –ээс их салхитай өдөр аймгийн бүх сумдын нутгаар 1 - 9 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгийн 80 гаруй хувьд нь бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат эхэлсэн байна. Ургамлын өндөр 1 – 2 см байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод, бог мал төллөх, малд нэмэгдэл тэжээл өгөх, ямааны ноолуур самнах зэрэг ажлууд явагдаж байна. Цаг агаар дулаарч байгаа боловч аймгийн ихэнх сумдын нутгаар салхи шуурга ихтэй байгаа нь мал төллөх, малын бэлчээрлэлт, бэлчээрийн ургамлын ургалт, мал хаваржилтийн байдалд тааламжгүй нөлөө үзүүлж байна. Аймгийн нийт нутгаар малын усан хангамж дунд байна.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа