Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 04 дүгээр сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Цахир сумдын нутгаар 0,2 - 1,2 градус хүйтэн , бусад сумдын нутгаар 0,5 – 5,9 градус дулаан байлаа. Аймгийн нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас 2,9 – 6,1 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 12,0 - 17,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Чулуут, ӨндөрУлаан, Булган Хангай, Төвшрүүлэх сумдын нутгаар 11,0 - 14,0 градус, бусад сумдын нутгаар 6,0 -10,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 7,0 – 13,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 41,0 – 46,0 градус , бусад сумдын нутгаар 34,0 – 39,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 9,0 - 14,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр Эрдэнэбулган, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 1- 4 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн ихэнх сумдын нутгаар 0,0 – 8,5 мм тунадас орсон, Хашаат, Өгийнуур, Цахир сумдын нутгаар хур тунадас ороогүй байлаа. Хамгийн их нь Булган суманд 8,5 мм, хамгийн бага нь Цэцэрлэг, Хайрхан, ӨндөрУлаан сумдын нутгаар 0,0 мм тунадас орсон байна. Эрдэнэбулган, Булган сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Төвшрүүлэх, Чулуут сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 7 - 14 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Өгийнуур сумын нутгаар секундэт 14 метр хүрсэн байв. 10 м/с –ээс их салхитай өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хашаат, Чулуут, Хотонт, Өгийнуур, Булган сумдын нутгаар 1 – 2 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хэмжсэн хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аймгийн нийт нутгаар 30 орчим хувь нь цастай, цасны дундаж өндөр Эрдэнэбулган, Булган сумдын нутгаар 0 – 1 см байна.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногийн Эрдэнэмандал, Жаргалант, Хотонт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат эхэлсэн байна. Ургамлын өндөр 1 см байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод, бог мал төллөх, отор нүүдэл хийх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж байна.Тариат, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Жаргалант , Батцэнгэл сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа