Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 05 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Цахир, Тариат сумдын нутгаар 9,4 – 10,9 градус, бусад сумдын нутгаар 11,1 - 15,1 градус дулаан байлаа. Эрдэнэмандал сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 2.1 – 5,7 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Хашаат,Өлзийт, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар 25,0 – 26,0 градус, бусад сумдын нутгаар 19,0 – 24,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хайрхан, Хотонт сумдын нутгаар 2,0 градус дулаан , бусад сумдын нутгаар 2,0 – 7,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Өгийнуур, Өлзийт сумдын нутгаар 23,0 -24,0 градус, бусад сумдын нутгаар 17,0 – 22,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх сумдын нутгаар 52,0 - 58,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 6,0 – 8,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр ихэнх сумдын нутгаар 6 - 8 өдөр ажиглагдаагүй байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 0,0 – 3,2 мм тунадас орсон байлаа.Хамгийн их нь Өгийнуур суманд 3,2 мм , хамгийн бага нь Чулуут сумын нутгаар 0,0 мм тунадас орсон байна. Хайрхан сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 12 – 25 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Өлзийт, Өгийнуур, Жаргалант, Батцэнгэл, Төвшрүүлэх, Хашаат, Цэцэрлэг сумдын нутгаар секундэт 16 – 25 метр хүрсэн байв. 10 м/с –ээс их салхитай өдөр аймгийн бүх сумдын нутгаар 1- 9 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг хашаалаагүй тайлбайн бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат жигдэрсэн боловч ургамлын ургалт удаашралтай , ургамлын өндөр 2 - 3 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон царцаа Төвшрүүлэх, ӨндөрУлаан, Цэцэрлэг, Чулуут, Хангай сумдын нутгаар ажиглагдаагүй , бусад сумдын нутгаар ажиглагдсан байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд бод, бог мал төллөх, малд нэмэгдэл тэжээл өгөх, ямаа самнах зэрэг ажлууд явагдаж байна. Энэ арав хоногт са Тариат, Чулуут, Хангай, Хайрхан, ӨндөрУлаан, Булган, Цахир, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа