Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 05 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Цахир, Хангай, Чулуут, ӨндөрУлаан сумдын нутгаар 6,7 – 8,2 градус , бусад сумдын нутгаар 9,1 -13,5 градус дулаан байлаа. Аймгийн нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас Харйхан сумын 2,0 градусаар дулаан, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Хашаат, Хотонт, Цэцэрлэг сумдын нутгаар олон жиоийн дунджаас 1,3 - 2,2 градусаар хүйтэн, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарт өдөртөө Төвшрүүлэх, Өлзийт, Хашаат, Өгийнуур, Эрдэнэмандал сумдын нутгаар 27,0 – 29,0 градус, бусад сумдын нутгаар 20,0 – 26,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт нутгар 1.0 – 6.0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 18,0 - 22,0 градус, бусад сумдын нутгаар 14,0 -17,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Чулуут сумын нутгаар 46,0 градус , бусад сумдын нутгаар 52,0 -57,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 1,0 -3,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 5 – 8 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн ихэнх сумдын нутгаар 5,0 -20,0 мм тунадас Хамгийн их нь Чулуут суманд 20,0 мм, хамгийн бага нь Өгийнуур сумын нутгаар 5,0 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Эрдэнэмэндэл, Батцэнгэл, Булган, Өгийнуур сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, Өлзийт, ӨндөрУлаан, Цэцэрлэг, Эрдэнэбулган сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 9 - 28 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал, Төвшрүүлэх сумын нутгаар секундэт 16 - 28 метр хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байв. 10 м/с –ээс их салхитай өдөр аймгийн ихэнх сумдын нутгаар 1- 9 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг хашаалаагүй тайлбайн бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай муу , өмнөх арав хоногоос ургамлын өндөр нэмэгдээгүй 2 – 3 см байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд бод, бог мал төллөх, малд нэмэгдэл тэжээл өгөх, ямаа самнах зэрэг ажлууд явагдаж байна. Тариат, Чулуут, Хангай, Жаргалант, Хайрхан, ӨндөрУлаан, Булган, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа