Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 05 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Цахир, Хангай, Чулуут, ӨндөрУлаан сумдын нутгаар 6,1 – 8,6 градус , бусад сумдын нутгаар 9,5 – 13,5 градус дулаан байлаа. Аймгийн нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас 2,7 – 6,8 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Төвшрүүлэх, Өлзийт, Хашаат, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 26,0 – 28,0 градус, бусад сумдын нутгаар 21,0 – 25,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Чулуут, ӨндөрУлаан, Булган, Жаргалант, Хангай сумдын нутгаар 7,0 – 11,0 градус, бусад сумдын нутгаар 1,0 – 6,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 16,0 -21,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Өлзийт, Өгийнуур, Чулуут, Төвшрүүлэх, Эрдэнэмандал сумдын нутгаар 53,0 – 59,0 градус , бусад сумдын нутгаар 46,0 – 51,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 6,0 – 9,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 5 - 9 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн ихэнх сумдын нутгаар 0,0 – 4,9 мм тунадас орсон, Хашаат, Хайрхан сумдын нутгаар хур тунадас ороогүй байлаа. Хамгийн их нь Жаргалант суманд 4,9 мм, хамгийн бага нь Тариат, Батцэнгэл, Хангай, Хотонт, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 0,0 мм тунадас орсон байна. Аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 10 - 24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хашаат, Өгийнуур сумдын нутгаар секундэт 16 - 24 метр хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байв. 10 м/с –ээс их салхитай өдөр аймгийн бүх сумдын нутгаар 1- 9 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг хашаалаагүй тайлбайн бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат жигдэрсэн боловч ургамлын ургалт удаашралтай , өмнөх арав хоногоос ургамлын өндөр нэмэгдээгүй 1 – 2 см байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд бод, бог мал төллөх, малд нэмэгдэл тэжээл өгөх, ямаа самнах зэрэг ажлууд явагдаж байна. Тариат, Чулуут, Хангай, Жаргалант, Хайрхан, ӨндөрУлаан, Булган, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа