Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 06 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Цахир, Хангай, Чулуут, ӨндөрУлаан сумдын нутгаар 6,7 – 8,2 градус , бусад сумдын нутгаар 9,1 -13,5 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Жаргалант сумын нутгаар олон жилийн дунджаас -1,8 градусаар хүйтэн, Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх, Чулуут сумдын нутгаар олон жилийн дунджаас 0,2 – 3,3 градусаар дулаан , бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарт өдөртөө аймгийн бүх сумдын нутгаар 23,0 – 28,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт нутгар 1.0 – 8.0 градус дулаан байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Өлзийт, Булган сумдын нутгаар 22,0 - 25,0 градус, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, ӨндөрУлаан сумдын нутгаар 19,0 -20,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Чулуут, Өлзийт, Батцэнгэл, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Эрдэнэбулган сумдын нутгаар 53,0 -59,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 4,0 -7,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 6 – 8 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн ихэнх сумдын нутгаар 6,6 – 60,8 мм тунадас Хамгийн их нь Хайрхан суманд 60,8 мм, хамгийн бага нь Цахир сумын нутгаар 6,6 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Чулуут, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, Хашаат, Чулуут сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 7 -16 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал, Төвшрүүлэх сумын нутгаар секундэт 16 метр хүрсэн байв. 10 м/с –ээс их салхитай өдөр аймгийн ихэнх сумдын нутгаар 1 - 5 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг хашаалаагүй тайлбайн бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалт Тариат сум, Эрдэнэмандал сумын баруун, хойд, зүүн талын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд , зуншлагын байдал 20 орчим хувь нь сайн, 80 гаруй хувь нь дунд байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг бэлчээрийн хортон царцааны ажиглалтын мэдээгээр ихэнх сумдын нутгаар 1м 2 талбайд 1 – 3 ширхэг царцаа ажиглагдсан байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд отор хийх, хонь хяргах зэрэг ажлууд явагдаж байна. Тариат, Чулуут, Хангай, Жаргалант, Өлзийт, Хайрхан, ӨндөрУлаан, Булган, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа