Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 09 дүгээр сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, ӨндөрУлаан, Чулуут, Цахир сумдын нутгаар 5,7 – 7,3 градус , бусад сумдын нутгаар 8,0 – 12,1 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Тариат, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,3 – 2,4 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө аймгийн бүх сумдын нутгаар 20,0 - 26,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 2,0 – 7,0 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Батцэнгэл,, Хашаат, Өлзийт сумдын нутгаар 16,0 - 17,0 градус, бусад сумдын нутгаар 10,0 – 15,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Жаргалант, Хотонт, Булган сумын нутгаар 38,0 - 44,0 градус, бусад сумдын нутгаар 45,0 - 50,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 7,0 -12,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр аймгийн нийт нутгаар 3 – 13 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 9,1 – 48,9 мм хур тунадас орсон байлаа. Хамгийн их нь Өлзийт сумын нутгаар 48,9 мм , хамгийн бага нь Хашаат суманд 9,1 мм тунадас орсон байв. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Хашаат, ӨндөрУлаан сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, Эрдэнэмандал, Булган сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 10 – 19 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар түр зуур секундэт 19 метр хүрсэн байлаа.10 м/с –ээс их салхитай өдөр бүх сумдын нутгаар 1 - 15 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Энэ сард сумын төвийн ойролцоо хийдэг хашаалаагүй тайлбайн бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар зуншлагын байдал 80 орчим хувь нь хэвийн, 20 орчим хувь нь дунд байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ сард сумын төвийн ойролцоо хийдэг бэлчээрийн хортон царцааны ажиглалтын мэдээгээр ихэнх сумдын нутгаар 1м 2 талбайд 1 - 2 ширхэг царцаа ажиглагдсан байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Энэ сард МАА-н үйлдвэрлэлд отор нүүдэл хийх, тарилга хийх, туулга өгөх, сааль сүү бэлтгэх, хадлан тэжээл бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байв. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа