Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 09 дүгээр сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Цахир, Хангай, Чулуут, ӨндөрУлаан сумдын нутгаар 4,1 – 5,3 градус, бусад сумдын нутгаар 6,4 – 10,6 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Цахир, Тариат сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,6 – 1,7 градусаар хүйтэн, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарт өдөртөө ихэнх сумдын нутгаар 18,0 – 24,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт нутгаар 1,0 -5,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн ихэнх сумдын нутгаар 9,0 - 14,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Төвшрүүлэх, Батцэнгэл, Эрдэнэмандал, ӨндөрУлаан, Хангай, Өлзийт сумдын нутгаар 40,0 - 46,0 градус, бусад сумдын нутгаар 34,0 - 39,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө ихэнх сумдын нутгаар 1,0 - 6,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр Төвшрүүлэх, Батцэнгэл, Эрдэнэмандал, ӨндөрУлаан, Хангай, Өлзийт сумдын нутгаар 1 – 3 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт сумдын нутгаар 2,9 – 28,0 мм тунадас орсон байлаа. Хамгийн их нь Өлзийт сумын нутгаар 28,0 мм, хамгийн бага нь Цахир сумын нутгаар 2,9 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Цахир, ӨндөрУлаан, Хашаат сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, Эрдэнэмандал сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 7-15 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Төвшрүүлэх сумын нутгаар секундэт 15 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр Эрдэнэбулган, Өндөр-Улаан сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1- 6 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг хашаалаагүй тайлбайн бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар зуншлагын байдал 80 орчим хувь нь хэвийн, 20 орчим хувь нь дунд байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж, мэрэгчид: Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг бэлчээрийн хортон царцааны ажиглалтын мэдээгээр ихэнх сумдын нутгаар 1м2 талбайд 1–2 ширхэг царцаа ажиглагдсан байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд Отор нүүдэл хийх, өвс тэжуул бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа