Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 09 дүгээр сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Цахир, Хангай, ӨндөрУлаан сумдын нутгаар 3,5 – 4,8 градус, бусад сумдын нутгаар 5,0 – 9,0 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Цахир, Тариат, Эрдэнэбулган, Жаргалант, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Цэцэрлэг сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,2 – 2,1 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө ихэнх сумдын нутгаар 20,0 – 26,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хашаат, Хангай сумдын нутгаар 11,0 градус бусад сумдын нутгаар 4,0 – 9,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар 8,0 – 14,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө ихэнх сумдын нутгаар 38,0 - 42,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө ихэнх сумдын нутгаар 6,0 – 12,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр Батцэнгэл, Эрдэнэмандал, Хашаат, Хангай, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 1 – 2 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт сумдын нутгаар 1,1 – 16,7 мм тунадас орсон байлаа. Хамгийн их нь Өлзийт сумын нутгаар 16,7 мм, хамгийн бага нь Жаргалант сумын нутгаар 1,1 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Жаргалант, ӨндөрУлаан, Эрдэнэмандал сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 8 - 16 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Төвшрүүлэх сумын нутгаар секундэт 16 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр Эрдэнэбулган, Цахир сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1- 4 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг хашаалаагүй тайлбайн бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын мэдээгээр аймгийн ихэнх сумдын нутгаар бэлчээрийн ургамлын хаталт хагдралтын үе шат жигдэрсэн байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж, мэрэгчид: Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг бэлчээрийн хортон царцааны ажиглалтын мэдээгээр Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 1м2 талбайд 1–2 ширхэг царцаа ажиглагдсан байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд Отор нүүдэл хийх, тарилга хийх, туулга өгөх, сааль сүү бэлтгэх, хадлан тэжээл бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа