Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 10 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт аймгийн ихэнх нутгаар 0,7 – 5,0 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Төвшрүүлэх сумын нутгаар олон жилийн дунджаас 4,8 граусаар хүйтэн, Цахир, Хотонт, Батцэнгэл, Хашаат сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,9 – 4,7 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Чулуут, Хангай, Хотонт, Цахир сумын нутгаар 6,0 - 10,0 градус, бусад сумдын нутгаар 11,0 -16,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хангай сумын нутгаар 17,0 градус бусад сумдын нутгаар 9,0 - 15,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн ихэнх сумдын нутгаар 1,0 - 5,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Батцэнгэл, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумдын нутгаар 19,0 - 26,0 градус, бусад сумдын нутгаар 13,0 - 18,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Хангай, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Хотонт, ӨндөрУлаан сумдын нутгаар 15,0 – 19,0 градус , бусад сумдын нутгаар 9,0 – 14,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн ихэнх сумдын нутгаар хур тунадас ороогүй байлаа. Эрдэнэбулган, Хашаат, Жаргалант сумдын нутгаар 0,0 - 4,3 мм тунадас орсон байв. Хамгийн их нь Хашаат сумын нутгаар 4,3 мм, хамгийн бага нь Жаргалант, Эрдэнэбулган сумын нутгаар 0,0 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Хашаат сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Жаргалант, Эрдэнэбулган сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 10 – 18 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Цэцэрлэг сумын нутгаар секундэт 18 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр аймгийн ихэнх сумдын нутгаар 1 - 5 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгийн 30 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байв. Төвшрүүлэх, Хангай, Эрдэнэбулган, Хотонт сумдын сумдын нутгаар цасны дундаж өндөр /зузаан / 0 – 5 см, дундаж нягт 0,21г/см3 байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, бог мал хээлтүүлэх зэрэг ажлууд явагдаж байна. Эрдэнэбулган, Батцэнгэл, Хашаат, Хотонт, Булган сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа