Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 11 дүгээр сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард аймгийн ихэнх нутгаар 6,1 – 11,3 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Төвшрүүлэх, Хотонт, Цахир , бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,2 – 5,4 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Цэцэрлэг, Чулуут, Жаргалант, Өлзийт, Хотонт, ӨндарУлаан, Цахир сумдын нутгаар 4,0 - 8,0 градус, бусад сумдын нутгаар 9,0 – 13,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Батцэнгэл,, Чулуут, Өлзийт, Өгийнуур, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 27,0 - 32,0 градус, бусад сумдын нутгаар 22,0 - 26,0 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Өгийнуур, ӨндөрУлдаан, Булган, Цахир сумдын нутгаар 9,0 –14,0 градус хүйтэн,, бусад сумдын нутгаар 4,0 – 8,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Цахир, Чулуут, Жаргалант, ӨндөрУлаан сумын нутгаар 10,0 -13,0 градус, бусад сумдын нутгаар 15,0 -20,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Цэцэрлэг, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Хотонт, Хайрхан сумдын нутгаар 21,0 - 26,0 градус, сумдын нутгаар 28,0 – 33,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 0,9 – 10,5 мм хур тунадас орсон байлаа. Хамгийн их нь Өлзийт сумын нутгаар 10,5 мм , хамгийн бага нь Цахир суманд 0,9 мм тунадас орсон байв. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн нийт сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 12 - 24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар түр зуур секундэт 24 метр хүрсэн байлаа.10 м/с –ээс их салхитай өдөр бүх сумдын нутгаар 2 - 9 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ сарын эхээр аймгийн нийт нутгийн 20 гаруй хувь нь , сарын дундуур болон сүүлчээр аймгийн нийт нутгаар цастай байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Энэ сард МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хужир шүү бэлтгэх , малд нэмэгдэл тэжээл өгөх, бог мал хээлтүүлэх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Өгийнуур, Эрдэнэбулган, Хашаат сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа