Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 11 дүгээр сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, ӨндөрУлаан, Цахир нутгаар 4,6 – 6,7 градус , бусад сумдын нутгаар 1,0 – 3,6 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас 1,7 – 5,5 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Цахир сумдын нутгаар 4,0 градус, бусад сумдын нутгаар 6,0 – 11,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Булган, Цахир, ӨндөрУлаан, Чулуут, Булган сумдын нутгаар 14,0 – 16,0 градус бусад сумдын нутгаар 8,0 – 13,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар 1,0 - 6,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Батцэнгэл, Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Өгийнуур, Төвшрүүлэх сумдын нутгаар 16,0 - 20,0 градус, бусад сумдын нутгаар 10,0 – 15,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт сумдын нутгаар 11,0 – 16,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт Эрдэнэбулган, Тариат, Чулуут сумдын нутгаар 0,0 – 0,5 мм хур тунадас орлоо, бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй байв. Хамгийн их нь Чулуут сумын нутгаар 0,5 мм, хамгийн бага нь Эрдэнэбулган сумын нутгаар 0,0 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 14 – 24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 24 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр аймгийн ихэнх сумдын нутгаар 2 - 5 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгийн 20 гаруй хувь нь байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд хужир шүү бэлтгэх, мал оторлох, өвс худалдан авах, бог мал хээлтүүлэх зэрэг ажлууд явагдаж байна. Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа