Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 12 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хашаат, Жаргалант, Хайрхан, Булган сумдын нутгаар 15,8 – 20,0 градус , бусад сумдын нутгаар 25,4 – 28,0 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас 2,8 – 10,1 градусаар хүйтэн байсан байна. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 6,0 – 11,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Жаргалант Хайрхан, Булган сумдын нутгаар 22,0 - 28,0 градус, Өлзийт, Өгийнуур, ӨндөрУлаан, Чулуут, Цахир сумдын нутгаар 37,0 - 39,0 градус, бусад сумдын нутгаар 30,0 - 35,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Чулуут, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур, Цахир сумдын нутгаар 5 - 9 өдөр, Тариат, Хашаат, Хотонт сумдын нутгаар 1 – 3 өдөр ажиглагдсан байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Цэцэрлэг, Жаргалант, Хайрхан сумдын нутгаар 15,0 - 17,0 градус, бусад сумдын нутгаар 21,0 - 26,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн нийт сумдын 3,0 -9,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт сумын нутгаар 41,0 градус, Өгийнуур сумын нутгаар 39,0 градус, бусад сумдын нутгаар 31,0 – 36,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр Өлзийт суманд 1 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт Төвшрүүлэх, Чулуут, Хайрхан, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат сумдын нутгаар 0,0 – 0,8 мм хур тунадас орлоо, бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй байв. Хамгийн их Төвшрүүлэх сумын нутгаар 0,8 мм, хамгийн бага нь Эрдэнэбулган,Тариат, Чулуут, Хайрхан сумдын нутгаар 0,0 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 6 – 14 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Цэцэрлэг сумын нутгаар секундэт 14 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр аймгийн ихэнх сумдын нутгаар 1-7 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар цастай байв. Цасны дундаж зузаан 2 – 7 см, дундаж нягт нь 0,14 - 0,20 г/см3 байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хайрхан, Хашаат, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа