Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 01 дүгээр сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур, Цахир сумдын нутгаар 15.0 – 16.9 градус, бусад сумдын нутгаар 9.5 – 12.9 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3.5 – 10.8 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Чулуут, Хангай, Цахир, ӨндөрУлаан, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 1,0 – 7,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1,0 - 4,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, ӨндөрУлаан, Өлзийт сумдын нутгаар 29,0 - 31,0 градус, бусад сумдын нутгаар 23,0 – 28,0 градус хүйтэн байлаа. 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Тариат, ӨндөрУлаан, Өлзийт сумдын нутгаар 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав Цэцэрлэг, Батцэнгэл, Хайрхан сумдын нутгаар 11,0 - 12,0 градус, бусад сумдын нутгаар 13,0 – 18,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Хотонт, Жаргалант сумдын нутгаар 7,0 - 12,0 градус, бусад сумдын нутгаар 1,0 - 6,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 26,0 - 32,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 0,0 – 3,0 мм тунадас орсон байлаа. Хамгийн их нь Тариат сумын нутгаар 3,0 мм, хамгийн бага нь Хашаат сумын нутгаар 0,0 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Тариат, Чулуут, Жаргалант, Өлзийт, Хайрхан, Булган сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Хангай, ӨндөрУлаан сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 10 -19 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал нутгаар сумын түр зуур секундэт 19 метр хүрсэн байв.10 м/с–ээс их салхитай өдөр аймгийн нийт нутгаар 1 - 7 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь цасан бүрхэцтэй байлаа. Төвшрүүлэх, Тариат, Чулуут, Хангай, Хотонт, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар цасны дундаж өндөр 3 - 6 см, дундаж нягт 0,18 – 0,27 г/см3 , бусад сумдын нутгаар цасны дундаж өндөр 0 – 2 см байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх зэрэг ажлууд явагдаж байна. Аймгийн ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа