Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 02 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Цахир, Чулуут, ӨндөрУлаан сумдын нутгаар 10,2 – 12,7 градус , бусад сумдын нутгаар 4,5 – 8,7 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас 6,1 – 12,5 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Хангай, Цахир сумдын нутгаар 8,0 градус, бусад сумдын нутгаар 10,0 - 15,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Өлзийт, Булган, Цахир, ӨндөрУлаан, Төвшрүүлэх, Чулуут сумдын нутгаар 30,0 - 31,0 градус, бусад сумдын нутгаар 24,0 -28,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Өлзийт, Булган, Цахир, ӨндөрУлаан, Төвшрүүлэх, Чулуут сумдын нутгаар 1 өдөр ажиглагдсан байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард аймгийн ихэнх нутгаар 5,0 – 11,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэмандал, Эрдэнэбулган сумдын нутгаар 24,0 - 27,0 градус, бусад сумдын нутгаар 16,0 - 20,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 27,0 – 32,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 0,0 - 4,0 мм хур тунадас орсон байлаа. Хамгийн их нь Төвшрүүлэх сумын нутгаар 4,0 мм , хамгийн бага нь Цэцэрлэг, Өлзийт, Цахир сумдын нутгаар 0,0 мм тунадас орсон байв. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Тариат, Төвшрүүлэх, Хотонт сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Эрдэнэбулган сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 12 - 25 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар түр зуур секундэт 25 метр хүрсэн байлаа.10 м/с –ээс их салхитай өдөр Эрдэнэмандал, Цэцэрлэг, Батцэнгэл сумдын нутгаар 21 - 26 өдөр, Тариат, Төвшрүүлэх, Хашаат, Жаргалант, Булган сумдын нутгаар 10 - 17 өдөр, бусад сумдын нутгаар 2 – 9 өдөр тус тус ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ сарын эхээр аймгийн нийт нутгаар цастай , цасны дундаж зузаан Төвшрүүлэх , Чулуут, Хангай сумдын нутгаар 5 - 6 см , бусад сумдын нутгаар 0 - 4 см, дундаж нягт нь 0,18 – 0,22 г/см3 , Төвшрүүлэх сум цагаан зуд, Хангай, Хотонт, Чулуут сумдууд цагаанаар зудархуу, сарын дунд болон сүүлчээр аймгийн нийт нутгийн 50 орчим хувь нь цасан бүрхэцтэй, цасны дундаж зузаан 0 – 3 см байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Энэ сард МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сарын дунд үеэс эхлэн цаг агаар дулаарч цас хайлж бараантсан ч салхи, шуурга ихтэй байгаа нь малын бэлчээрлэлт, өвөлжилтийн байдалд тааламжгүй байлаа. Аймгийн бүх сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа