Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 03 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур аймгийн нийт нутгаар 2,2 - 8,8 градус хүйтэн байлаа. Аймгийн ихэнх сумдын нутгаар олон жилийн дунджаас 4,7 - 9,7 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Хангай, Чулуут, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 2,0 - 5,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хангай, ӨндөрУлаан, Булган, Өгийнуур, Цахир, Тариат, Төвшрүүлэх, Чулуут сумдын нутгаар 23,0 – 28,0 градус, бусад сумдын нутгаар 15,0 - 22,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 2,0 – 6,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Батцэнгэл, Жаргалант, Хайрхан сумдын нутгаар 25,0 - 30,0 градус , Цэцэрлэг, Чулуут, Өлзийт , Булган, Хашаат, Цахир сумдын нутгаар 21 ,0 – 24,0 градус, бусад сумдын нутгаар 15,0 - 20,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө ӨндөрУлаан, Цахир, Булган, Цэцэрлэг, Жаргалант, Өгийнуур сумдын нутгаар 26,0 – 29,0 градус, бусад сумдын нутгаар 20,0 - 25,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 0,0 - 2,2 мм тунадас орсон байлаа.Хамгийн их нь ӨндөрУлаан суманд 2,2 мм, хамгийн бага нь Батцэнгэл, Эрдэнэмандал, Хангай, Жаргалант, Хайрхан, Хотонт сумдын нутгаар 0,0 мм тунадас орсон байна. Тариат, ӨндөрУлаан сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Төвшрүүлэх, Булган сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим , бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 7 - 24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал сумдын нутгаар секундэт 24 метр хүрсэн байв. 10 м/с –ээс их салхитай өдөр Цахир сумын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 – 8 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хэмжсэн хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аймгийн нийт нутгийн 20 орчим хувь нь цастай , цасны дундаж өндөр 0 см байсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бог мал төллөх, отор нүүдэл хийх, малд нэмэгдэл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Цаг агаар дулаарч цас хайлж бараантсан ч аймгийн ихэнх сумдын нутгаар салхи шуурга ихтэй байгаа нь мал төллөх, малын бэлчээрлэлт, мал хаваржилтын байдалд тааламжгүй нөлөө үзүүлж байна. Аймгийн нийт нутгаар малын усан хангамж дунд байна.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа